Нато болон ЕХ-ны талууд БНХАУ-ыг кибер халдлагад буруутгалаа

Улс төр

НАТО болон ЕХ-ны улс орнууд БНХАУ-ыг кибер халдлага үйлдэж байгаад буруутгажээ. ЕХ-ны орнууд, АНУ болон Их Британи улс Хятадын талыг Microsoft Exchange серверт нэвтрэн бараг 250 мянган шуудангийн хаягт нэвтрэн хакердсанд буруутгасан байна.

ЕХ, АНУ-ын засаг захиргаа, мөн Их Британийн засгийн газар даваа гарагт нэг дор мэдэгдэл хийн, Хятадын талыг кибер халдлага үйлдэж байгаад буруутгажээ. Ингэхдээ Хятадын талаас Microsoft Exchange сервер ашиглан кибер халдлага үйлдэж байгаа талаар өнгөрсөн 3-р сард Майкрософт компани мэдэгдэж байжээ. Хятадын тал үүнийг эрс няцааж байсан юм. ЕХ-ны удирдлагууд Хятадын талыг өөрийн нутаг дэвсгэр дээрээс кибер халдлага үйлдэж байгаад буруутгасан бол Их Британи, АНУ-ын тал Хятадын Төрийн аюулгүй байдлын яамыг шууд нэр заан буруутгажээ.

Ингэхдээ Америк, Британийн талууд өмнө нь Хятад болон Оросын талыг кибер халдлагад нэг бус удаа буруутгаж байсан бол энэ удаад ЕХ нэгдсэн байна. Барууны улс орнууд Хятад болон Оросын зүгээс ирж болзошгүй аливаа сөрөг дайралтаас сэрэмжлэн болгоомжилсоор байгаа юм. Тэдний үзэж байгаагаар хакерууд Microsoft Exchange серверт вэб-гадаргуу үүсгэж, улмаар мэдээлэлд нэвтрэн ажиллагаагүй болгож байгаа гэнэ. Ийм халдлагад одоогийн байдлаар 70 гаруй байгууллага өртөөд байгаа талаар ч мэдээлжээ.