ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.07.15/ “Балжинням”, “Дашням” давхцсан билэгт сайн өдөр

Зурхай

2021.07.15, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 5. ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САР. НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ ХУЛГАНА ӨДӨР 

Аргын тооллын: 2021.07.15, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 05.09-20.48

Үс засуулбал: Эд,мал арвижна

Барилдлага:

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.