Засгийн газар

Улсын нэгдүгээр төв эмнэлэг иргэдэд чирэгдэл үүсгэхгүйн тулд үйлчилгээгээ улам сайжруулжээ. Өмнө нь иргэд эмч нартай холбогдохын тулд удаан хугацаанд дугаарладаг, хүлээдэг байсныг нэгдүгээр эмнэлэг халсан байна. Одоо онлайнаар цаг захиалахаас гадна, шинжилгээнийхээ хариуг автомат машинаас авдаг болжээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллалаа. Нэгдүгээр эмнэлгийн Амбулаторийн угтах хэсэг, лабораторийн тасаг, эрчимт эмчилгээний тасаг, урологийн үзлэгийн хэсэг, 1 давхрын коридорын хэсэг, эмзүйн алба, гадна машины зогсоолын иж бүрэн засвар хийгдэж шинэчлэгджээ.

Засвар шинэчлэлийн ажлаас гадна менежмент, зохион байгуулалтын шинэлэг, аргачлалуудыг үйлчилгээндээ нэвтрүүлж иргэдийн шинжилгээний хариугаа автомат машинаас иргэний үнэмлэхээрээ авах, цаг урьдчилан захиалах, онлайнаар үзлэгийн цаг товлох үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.