Засгийн газар

Одоогоос 22 хоногийн өмнө засгийн газар хуралдаж, гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэх төхөөрөмжийг 1 удаа үнэгүй олгох шийдвэр гаргасан. Олон хүн угаартаж амь насаа алдах эрсдэл байгаа учир 11-р сарын 1 гэхэд бүх айлуудад угаар мэдрэгч тараагдсан байх үүргийг нийслэлийн удирдлагуудад даалгасан. Гэвч ямар мэдрэгчийг хаанаас авах нь ч тодорхой болоогүй байна.

Ойролцоогоор 6 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэсэн тооцоолол гаргажээ. Энэ их хэмжээний мөнгийг зарцуулж байгаа гол зорилго нь нэг ч гэсэн хүнийг угаартаж нас барахаас сэргийлэх зорилготой. Гэвч засгийн газраас даалгасан хугацаа дахин нэг сараар хойшлохоор байна.

ҮНЭГҮЙ ТАРААХ УТАА МЭДРЭГЧИД БАГАДАА 6 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Засгийн газрын шийдвэр гарч байсан тухайн үед хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж мэдэгдэж байсан ч өнөөдөр боломжгүй гэх тайлбарыг албаныхан өгч байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 6 тэрбум гаруй төгрөг зарцуулахаар байгаа мэдрэгч 196 мянган айлд хүрэх учиртай. Гэхдээ нэг айлд 1-ээс илүү мэдрэгч шаардлагатай болж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байна. Товчхондоо төсөв нь 6 тэрбум төгрөгөөс илүү гарч магадгүй гэсэн үг.

ФЭЙСБҮҮК ШУУД