ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.08.25/ Наран ургах, шингэх 06:07-19:39

Зурхай

2023.08.25, БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 9 | НАМРЫН ЭХЭН ЦАГААН БИЧ САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР 

Аргын тооллын: 2023.08.25, БААСАН ГАРАГ

Наран ургах шингэх: 06.07-19.39

Шинийн есөнд замд гарах, худалдаа арилжаа тэргүүтэн амирлангуй хийгээд хатуу үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, бэр ба үхэгсдийн үйлийг тэвч.

Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ.

Одны тохиол

Шид: аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгас барих, тариа тарих, худалдаа арилжаа хийх зэрэг амирлуулах, дэлгэрүүлэх үйлсэд хичээвэл сайн. Мөн бүтээл туурвил үйлдэх, тариалангийн газар сонгох авах зэрэг батжуулах үйлсэд ч сайн.

Шүтээн барилдлага  

Мунхрахүй өдөр - сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Төрсөн хүн сайн хувьт, хурцалт, ширүүн сэтгэлт, зөөлөн үгт болох. Өвдвөл маш их зовох, 15 хоногт эс үхвээс 20 хоногтоо эдгэнэ. Мөр гаргавал хамаг хэрэг бүтэх.

Хулгайч өмнө зүгээс ирсэн муу ёст мөн, алдуул гэрийн дорно зүгт ойр буй. 9 хоногт олох. Нүд татваас эцэг эхэд аюул болох. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох. Нохой уливал гэнэт зочид ирэх. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох. Тагнай загатнавал их хүн ирэх. Бие татвал хэрүүл тэмцэл болох. Хөл татвал сайн болой.