Улсын Их хурал

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малын хөлийн татвар авах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Гэхдээ хуулийн төсөлд зарим нэг засч залруулах зүйлүүд байгааг гишүүд хэлж байна.

Тухайлбал, Малын хөлөө татварыг улсын төсөвт татахгүй, орон нутаг нь бэлчээрээ хамгаалах чиглэлээр зарцуулдаг байх нь зөв. Мөн орон нутгийн хөгжлийн санд малын хөлийн татварыг орлого хуримтлагдлаа гэхэд зарцуулалт маш тодорхой байхыг хуулийн төсөлд тусгаж өгөх ёстойг хэллээ.
Мөн нэг малаас нэгээс хоёр мянган төгрөгийн татвар авна, үүнийг орон нутгийн ИТХ нь тогтооно гэж заасан. Үүнийг тодорхой болгох ёстой гэдгийг гишүүд хэлж байна