Улсын Их хурал

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар улиран томилогдсон У.Хүрэлсүх засгийн газраа эмхлэн байгуулж байна. Түүний тэргүүлэх засгийн газрын бүтэц 14 яам, 17 сайдтай байхаар улсын их хурлаар батласан.

Улмаар МАН ын удирдах зөвлөл хуралдаж шинэ засгийн газарт ажиллах сайд нарыг дэмжсэн. Өнөөдөр Ерөнхий сайд МУ ын ерөнхийлөгч болон УИХ д танилцуулж байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Засгийн газрын тэргүүн танхимаа өөрөө бүрдүүлж Ерөнхийлөгч, УИХ-д сайд нарын нэрсийг зөвхөн танилцуулна, зөвшилцөхгүй гэж тусгасан. Мөн шинээр томилогдсон сайд нар УИХ-д тангараг өргөхөөр хуульчилсан.

Тэгвэл тангараг өргөх сайд нарыг танилцуулъя

· Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,

· Шадар сайдад УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар,

· Эрчим хүчний сайдад Багануур хотын захирагч асан Н.Тавинбэх,

· БШУ-ны сайдад БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,

· Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,

· Зам тээврийн хөгжлийн сайдад тус яамны дэд сайд Л.Халтар,

· Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан,

· Соёлын сайдад ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн захирал С.Чулуун,

· Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,

· Эрүүл мэндийн сайдад Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн дарга Т.Мөнхсайхан

· Барилга хот байгуулалтын сайдад тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар,

· Батлан хамгаалахын сайдад тус яамны газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр,

· Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар,

· Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа,

· Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад “Монголросцветмент” компанийн дэд дарга Г.Ёндон,

· Гадаад харилцааны сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нарыг танилцуулсан. УИХ ын гишүүд шинээр томилогдох сайд нараас асуулт асууж хариулт авч байна. Үүний дараа Ерөнхий сайд танхимын гишүүдээ батламжилж, захирамжаа гардуулна.