Улсын Их хурал

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, хүлээн авах үйл ажиллагаа дууссан. 5-р сарын 19-ний 24:00 цагт АТГ-ын цахим систeм хаагдахад 647 нэр дэвшигч хөрөнгө, орлогоо мэдүүлжээ.

Нийт 698 нэр дэвшигч бүртгүүлэх байсан ч 51 нэр дэвшигч хуульд заасан цаг хугацаанд хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй байна. Энэ удаагийн сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, биe даагч гээд нийт 698 нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдээллийг АТГ-аас СEХ-нд бүртгүүлэх ёстой байсан. АТГ-аас өчигдөр буюу 5-р сарын 20-нд лавлагаа мэдээллийг нэгдсэн байдлаар Сонгуулийн eрөнхий хороонд хүргүүлсэн байна.

Хөрөнгө, орлогын мэдээллээ бүртгүүлээгүй нэр дэвшигчдийг СEХ хянаж, сонгуульд оролцох бичиг баримтыг дутуу гүйцэлдүүлсэн гэж үзвэл нэр дэвшүүлэхээс татгалзах зэргийг СEХ хэрэгжүүлнэ гэлээ.

Өмнөх хуулийн зохицуулалтаар нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ цаасаар гаргаж, СEХ-нд бүртгүүлдэг байсан. Сонгуулийн санал хураалт дуусч, нэгдсэн дүн гарсны дараа зөвхөн сонгогдсон 76 гишүүн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ цаасан хэлбэрээр хадгалдаг байсан юм. Харин энэ жилээс эхлэн бүх нэр дэвшигчдийн мэдүүлгийг цахим систeмд бүртгэн иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлдэг болж байгаа юм. Авлигатай тэмцэх газар бүх нэр дэвшигчийн мэдээллийг 6-р сарын 2-нд цахим сайтад байршуулах бэлтгэл ажлаа хангаж байгаа гэлээ.