Бээжин нь өвөл зуны олимпыг зохион байгуулсан анхны хот боллоо

Спорт

БНХАУ 2008 онд хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон зуны олимпыг зохион байгуулж байсан. Харин 14 жилийн дараа Бээжин-2022 өвлийн олимпыг зохион байгуулж байна.

Ингэснээр өвөл болон зуны олимпыг аль алиныг нь зохион байгуулж буй анхны хот болж байгаа юм. Бээжин-2022 өвлийн олимп 2-р сарын 4-нөөс 2-р сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Өвлийн олимпт дэлхийн өнцөг булан бүрээс хурд хүчээ сорихоор 3,000 тамирчин хүрэлцэн иржээ. Хэдийгээр цар тахлын өөр нэгэн давлагаа дэгдэж байгаа ч Бээжингийн эрх баригчид тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулахад анхаарч байна.

Өнөөдөр буюу 2-р сарын 4-ний өдөр уншигч та бүхэн 19:30 цагаас Бээжин-2022 өвлийн олимпын нээлтийн ажиллагааг ТВ-5 телевизээр шууд хүлээн авч үзээрэй.