Ленинград хотыг фашизмын Германы бүслэлтээс чөлөөлсний 78 жилийн ойг угтлаа

Улс төр

Тэгвэл манай хойд хөршид мөн чухал ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Одоогоос 78 жилийн тэртээ Зөвлөлтийн цэрэг дайчидЛенинград хотыг фашизмын Германы бүслэлтээс чөлөөлсөн юм. Баатар хотын иргэд 900 хоногийн туршид Германы бүслэлтэд байсан ч энэхүү хүнд хэцүү өдрүүдийг нэр төртэй даван туулсан юм. 

Дэлхийн 2-р дайны үед 900 хоногийн туршид фашизмын Германы бүслэлтэд байсан Ленинград хотыг 1944 оны 1-р сарын 27-нд чөлөөлжээ. Германы армийнхан Ленинград хотыг 1941 оны 7-р сарын 8-нд бүсэлж, баатар хотын иргэд хотоо хамгаалан 900 хоногийн туршид тулалдсан юм. Ленинград буюу Оросын хойд нийслэл гэгддэг Санкт-Петербург хотноо энэхүү үйл явдлын 78 жилийн ойг нэхэн дурсч, Пискарёвын нийтийн оршуулгын газарт хотоо баатарлагаар хамгаалан амиа алдсан цэрэг дайчид, жирийн иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Эх орон” хөшөөнд цэцэг өргөсөн байна. Ленинградын бүслэлтэд Оросын төрийн тэргүүний аав нь фронтод байлдаж байсан бол том ах нь 1942 онд Ленинградын бүслэлтэд амиа алджээ. Ленинград хотын бүслэлт 872 хоног үргэлжилж, энэ хооронд хотын 800 мянгаас 1 сая 500 мянган иргэн амиа алдсан гэж үздэг юм. Тэгвэл дайнаас өмнө Ленинград хотын хүн амыг 2 сая 500 мянга байсан гэж үздэг байна.