ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.01.24/ Наран ургах, шингэх 08:29-17:39

Зурхай

2022.01.24, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 22. ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САР. ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2022.01.24, Даваа гараг

Наран ургах шингэх: 08.29-17.39

Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.