Архив...

Улсын Их хурал

Ирэх сарын 6-ны өдөр УИХ-ын хаврын ээлжит чуулган эхлэх хувиартай. Гурван сарын хугацаанд хуралдах ёстой ээлжит чуулган хамгийн ихдээ 45 хоног хуралдаж нэн яаралтай батлах 10 гаруй хуулийг хэлэлцэнэ гэлээ. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 5-р сарын 25-наас хэрэгжиж эхлэхтэй холбоотой төрийн байгууламжийг өөрчлөх хуулиудыг яаралтай батлах шаардлага үүсчээ. Хэрэв батлаж чадахгүй бол сонгуулийн дараагаас бүрдэх шинэ парламент, засгийн газар үйл ажиллагаа явуулах чадамжгүй болох юм байна. Тиймээс нэн яаралтай батлах хуулиудад УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Шүүхийн тухай болон Алсын хараа-2050 гэсэн хэд хэдэн чухал хуулиуд багтжээ.