Air Lease Corporation нь Эйрбас компаниас 111 онгоц худалдан авах захиалга өгчээ

Технологи-360

Dubai Airshow 2021олон улсын агаарын үзэсгэлэн яармагт оролцож байгаа Европын Эйрбас корпораци арга хэмжээний хүрээнд томоохон гэрээ хэлцлээ байгуулжээ.

Эйрбас компани Дубайн олон улсын арга хэмжээ үүд хаалгаа нээсэн даруйд хоёр ч томоохон гэрээ байгуулж амжаад байгаа юм. 

Дубайн агаарын үзэсгэлэн яармагийн үеэр Air Lease Corporation лизингийн компани Эйрбас компаниас 111 онгоц худалдан авах захиалга өгчээ. Тэгвэл энэхүү гэрээ хэлцлээс өмнө Америкийн Индиго Партнерс хөрөнгө оруулалтын сан мөн Эйрбас компанид А-321 загварын 225 онгоцны захиалга өгсөн байна.

Энэхүү захиалгыг Унгар, Мексик, Америк болон Чили дэх лоукост-компаниуддаа зориулан худалдан авахаар гэрээ байгуулжээ. Эйрбас компанийн Дубайн үзэсгэлэн яармагийн үеэр байгуулсан гэрээ нь цар тахлын улмаас агаарын тээврийн компаниудын үйл ажиллагаа хумигдаад байгаа цаг үед томоохон гэрээ хэлцэл болж чаджээ.