Улсын Их хурал

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Дэлхийд нөөц баялагаараа дээгүүрт орох  ордынхоо 34 хувийг  Монголчууд бид эзэмшдэг. Гэтэл бид хувьцааны эзэн орон байж өдөр бүр өр үйлдвэрлэж байгаад УИХ-ын  зарим гишүүд эсэргүүцэлтэй хандаж байна. Хамаг баялагаа өгөөд дээр нь өртэй үлдэж байгаа Оюутолгойн гэрээг засаж сайжруулахын тулд энэхүү тогтоолын  төслийг боловсруулсан байна. Оюутолгойн 34 хувийг эзэмшснийхээ төлөө манай улс 1,6 тэрбум долларын зээлийн өрөнд ороод байгаа гэдгийг хуралдааны үеэр ч  хөндлөө. Бат

 

2015 онд Оюутолгойн орд газарт ТЭЗҮ хийхэд цэвэр зэс 31.4 сая тонн, Алт 1200 тонн, Мөнгө 7850 тонн байгааг тогтоосон. Ирэх жил ТЭЗҮ дахин хийгдэнэ. Бид ийм хэмжээний байгалийн баялагтай хэдий ч ашиг хүртэх бус өрөнд орсоор байна. Энэ бол алдаатай гэрээ баталсантай холбоотой гэдгийг гишүүд хэллээ .

Ц.ДАВААСҮРЭН УИХ-ЫН ГИШҮҮН – ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ЦЭВЭР ЛУЙВРЫН ШИНЖ ЧАНАРТАЙ БАЙСАН

Ш.РАДНААСЭД УИХ-ЫН ГИШҮҮН - ДУБАЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ДҮНД МОНГОЛЧУУД ХУВЬ ХҮРТЭХ БИШ ӨРӨНД ОРЖ БАЙНА.

Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах, ордын нөөцийн үнэлгээг дахин хийсэн ТЭЗҮ-ийг боловсруулах, Монголын талын төлөөллийн чадавхийг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Тогтоолын төсөлд тусгасан юм.

Х.БАДЕЛХАН УИХ-ЫН ГИШҮҮН - ОЮУ-ТОЛГОЙ БОЛ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ОРД ГАЗРУУДЫН НЭГ. ҮҮНИЙ ДОР НЬЮ ЙОРК ХОТТОЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТОМ АЛТ БИЙ. ЭНЭ БОЛ ҮНЭН.

 

Л.ЭНХ-АМГАЛАН УИХ-ЫН ГИШҮҮН - МОНГОЛЫН ТАЛЫН 34 ХУВИЙН ӨР ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ХҮҮТЭЙГЭЭ ХАМТ 1.4 ТЭРБУМ АМ ДОЛЛАР БОЛСОН. БИД БДӨР БҮР ӨР ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙДАГ ХУВЬЦААНЫ ЭЗЭД БОЛСОН. 

Ийнхүү гишүүд асуулт асууж дууссаны дараагаар  “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалт явуулж гишүүд 100 хувь дэмжлээ.