Улсын Их хурал

Өнөөдөр парламент Монгол банкны ерөнхийлөгч Н. Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.  Ам.долларын ханш савалгаатай, эдийн засгийн амаргүй үед Төв банкны удирдлага тогтвортой ажиллах ёстой гэсэн байр суурийг УИХ-ын зарим гишүүд илэрхийлж байна. Гэвч Н.Баяртсайхны хувьд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан учраас түүнийг чөлөөллөө. Төв банкны удирдлага болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг чөлөөлөх болсон үндсэн шалтгаан  нь манай улс  саарал жагсаалтад орсонтой холбон тайлбарлаж байгаа юмаа.                                                                                           

Монгол Улс саарал жагсаалтад багтсанд зарим албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал яригдсантай холбогдуулан Монгол банкны ерөнхийлөгч Санхүүгийн зохицуулах хорооны дарга нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгцгөөсөн. УИХ өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өнгөрөгч 7 хоногт Санхүүгийн зохицуулах хорооны даргын асуудлыг хэлэлцэн асуулт хариулт өрнөсөн тул өнөөдөр шууд санал хураалт явагдлаа. 

Хариуцлага нэхэх дарга нарын нэг бол Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан юм. Түүнийг чөлөөлөх асуудлыг хэрэлцэх үеэр олон улсад санхүүгийн хямралаас сэргийлж Төвбанкны ерөнхийлөгчийн халаа сэлгээний асуудлыг ойр ойрхон хийдэггүй гэдгийг зарим гишүүд сануулж байлаа. 

 

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАНЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх болсон шалтгаан нь дан ганц саарал жагсаалт биш гэдгийг УИХ-ын гишүүн Аюурсайхан мэдэгдсэн. Төв банкны үйл ажиллагааны тайлан хангалтгүй гарсан, арилжааны нэр бүхий банк татан буугдсан зэрэг асуудлуудыг үндэслэж түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөхөөр болсон гэдгийг хэлсэн юм.