Улсын Их хурал

УИХ-ын нэгдсэн чуулган Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Хуралдаанд 63 гишүүн оролцож 63 гишүүн дэмжиж 100 хувийн саналаар баталж байна. Гурван парламент дамжин яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлт Г.Занданшатар даргатай Монгол улсын долоо дахь парламентаар ийнхүү батлагдаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2020 оны 5-р сарын 25-ны өдрийн 12:00 цагаас эхлэн дагаж мөрдөнө.

Үндсэн хуульд багтсан зарим онцлох өөрчлөлтүүдээс хүргэе.

- 50 нас хүрсэн Монгол улсын иргэн Ерөнхийлөгчөөр нэг удаа зургаан жилийн хугацаатай сонгогдоно

- Засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд УИХ-ын гишүүн байж болно

- Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны дараа өөрөө томилж, эгүүлэн татна

- Шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно

- Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тавыг ШЕЗ дотроосоо, бусад тавыг нээлттэй байдлаар томилно. ШЕЗ-ийн гишүүн дөрвөн жилийн хугацаатай нэг удаа томилогдон ажиллана.

- Монгол Улсын хүн амын нэг хувьтай тэнцэх хэмжээний иргэдийн дэмжлэгтэйгээр улстөрийн нам байгуулна

- Тусгаар тогтнол, нутаг дэвсгэр үгүйсгэсэн аливаа үйлдэл, бүх нийтийн санал асуулга явуулахыг хориглоно

- Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна

- Газрын хэвлий, ой, байгалийн баялаг, ан амьтан төрийн болон нийтийн өмч байна

- УИХ, байнгын хорооны хуралдаан гишүүдийн олонхи бүрдсэн тохиолдолд эхэлж, санал хураалт явуулна

- Сонгуулийн хуулийг сонгууль болохоос нэг жилийн өмнө батална