Улсын Их хурал

УИХ-ын гишүүн О.Баасанхүү тойрогтоо ажиллаад ирлээ. Ард иргэдийн асуудлыг сонсож төрийн бодлого шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ Орхон аймгийн өрхийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай зөөврийн эхо аппаратыг гардуулан өгсөн байна.   

“Энхжин Мандариваа” өрхийн эрүүл эрүүл мэндийн төв 2012 онд анх 6000 хүнд үйлчлэх хүчин чадалтай байгуулагдаж байжээ. Өнөөдрийн байдлаар энэ эмнэлэг 13 мянга орчим хүнд үйлчилдэг. Харьяаллын бус 400 орчим хүнд мөн үйлчилдэг байна. Энхжин мандариваа өрхийн эмнэлэгт зөөврийн аппарат байдаггүйгээс эмнэлэгт ирэх боломжгүй өвчтөн, үйлчлүүлэгчдэд төдийлөн хүрч үйлчилж чаддаггүй байжээ. Тэгвэл УИХ-ын гишүүн энэ асуудлыг шийдвэрлэж, зөөврийн эхо аппаратыг Энхжин Мандариваа өрхийн эрүүл мэндийн төвд гардууллаа.

УИХ-ын гишүүн О. Баасанхүү мөн тойргийнхоо ЕБС, цэцэрлэгийн багш, ажилчдын аварга шалгаруулах волейболын тэмцээн зохиосон юм. Тэмцээн 2 өдөр үргэлжилж аваргууд тодорсон юм. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 21 баг тамирчид өрсөлджээ. Эмэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байранд 8-р сургууль, 2-р байранд 1-р сургууль, 3-р байранд 15-р сургууль оржээ. Харин эрэгтэйчүүдийн төрөлд 1-р байранд МСҮТ, 2-р байранд 14- сургууль, 3-р байранд 1-р сургууль оржээ. Шилдэг эмэгтэй тоглогчоор Ариунбаяр шалгарсан бол шилдэг эрэгтэй тоглогоор Ш. Мөнх-од шалгарчээ.

Мөн УИХ-ын гишүүн О. Баасанхүү тойргийнхоо иргэд, хөдөлмөрчиддэй уулзаж, санал бодлыг нь сонссон юм.