Сүни Ли алтан медалиа аавдаа зориулж, надаас илүү хүртэх ёстой хүн гэлээ

Спорт

Сүни Ли Токио-2020 олимпын наадмаас буцан ирж гэр бүлийнхэнтэйгээ нэгдлээ. Тэрээр аавынхаа хүзүүнд алтан медалиа зүүж өглөө.

Залуу олимпын алтан медальт уран гимнастикийн эмэгтэйчүүдийн олон-төрөлтөд аваргалсан анхны Ази гаралтай Америк тамирчин болсноор түүхэнд бичигдсэн.

Тэрээр "Access" өгсөн ярилцлагадаа, аавынхаа төлөө алтан медаль хүртсэн гэжээ.

"Би түүний төлөө үүнийг хийх ёстой. Учир нь би явж чаддаг (аав нь хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэр дээр суудаг), Олимпын наадам бол бидний хоёулангийнх нь мөрөөдөл учраас би мөрөөдлөөрөө амьдрахыг хүссэн. Одоо бид хоёр мөрөөдсөн мөрөөдлөөрөө  амьдарч байна. Би гэртээ ирээд алтан медалиа түүнд өгөх гэж байгаадаа маш их баяртай байна. Аав минь надаас илүүг хүртэх эрхтэй хүн" 

гэжээ.

Аав нь

"Би хэзээ ч ингэж алтан медаль зүүнэ гэж бодож байсангүй. Тэр чадлаа. Тэр гэртээ алтан медаль авчирсан. Би охиноороо бахараж байна. Бүх зүйлд гайхширч орхисон. Сайн байна."

гэжээ.

Сүни Ли мөн мөнгөн медалиа ээжийнхээ хүзүүнд зүүжээ. Охин нь алтан медаль зүүж байгааг хараад маш их аз жаргалтай байсан талаар мөн дурджээ.