Улсын Их хурал

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хойшлогдлоо. Учир нь тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд гишүүд саналаа нэгтгэж чадахгүй байгаа учраас Улсын их хурлын дарга хоёр байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг гаргаж, асуудлыг нягтлахаар болжээ.  

Сангийн сайд Ч. Хүрэлбаатар АМНАТ-ыг буцаан сэргээх хуулийн төсөл санаачилсан ч салбар яам өөр байр суурьтай байгааг эх сурвалжууд хэлж байна. Тиймээс 2 байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг гаргаж, асуудлыг нягтлахаар болжээ. Хууль санаачлагчийн тухайд ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаас гарсан шийдвэрээс болж АМНАТ төлөх этгээдийг зохицуулах эрх зүйн орчин тодорхойгүй болсноор ирэх онд төсөвт төвлөрөх 1.3 их наяд төгрөгөөр татварын орлого бүрдэхгүй гэж үзэж байгаагаа илрэхийлсэн юм.

Зарим эх сурвалжууд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар ялгамжтай татварын бодлого хэрэгжиж давхардуулан татвар авч байна гэж шүүмжлэх болсон. Өөрөөр бол Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжих боломжийг хааж олон үйлдвэр хаалгаа барьж эхэлсэн гэх мэдээллийг цацах болсон юм. Харин энэ асуудалд Сангийн яам дараах тайлбарыг өгч байна.

ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ ажлын 15 хоногийн дотор хүлээн авч, хуулиндаа өөрчлөлт оруулах зохицуулалттай. Тиймээс АМНАТ-ыг буцаан сэргээх эсэх асуудлыг энэ долоо хоногтоо багтааж Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх учиртай юм. Улмаар ирэх долоо хоногт багтаан УИХ шийдвэр гаргана.