Улсын Их хурал

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Өсөн нэмэгдэх рояалти буюу нөөц ашигласан төлбөрийг 5 хувь байхаар тогтоосныг цэц хүчингүй болгосон юм.  Харин үүнийг сангийн сайд Ч.Хүрэлбаатар эсэргүүцэж байгаагаа өөрийн твиттер хуудсаар дамжуулан мэдэгдлээ. Оюу толгой, Эрдэнэт, Эрдэнэс таван толгой зэрэг томоохон компаниуд улсад татвар төлөхөө зогсоож, төрийн хяналтаас гарлаа гэдэг агуулгаар бичжээ. 

УИХ эрдэс баялгийн салбараас ашиг олж байгаа хэн бүхэн таван хувийн татвар төлдөг байх хуулийн зохицуулалтыг хийсэн ч Үндсэн хуулийн цэц дээр унасан. Үндсэн хуулийн цэц үзэхдээ уг хуулиар аж ахуй нэг иргэнээс давхар татвар авах нөхцөл үүссэн гэж үзэж байгаа. Харин цэцийн энэ шийдвэр гарснаар манай улс эрдэс баялгийн салбараас 1.3 их наяд төгрөгийн татвар авч чадахгүй хэмжээнд хүрлээ гэж сангийн сайд өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн. Цэцийн их суудлын хуралдаанд УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Б.Жавхлан орсон. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

Үндсэн хуулийн цэц маш хариуцлагагүй шийдвэр гаргасныг сангийн сайд шүүмжилж байгаа. Тиймээс энэ асуудлыг УИХ-аар яаралтай хэлэлцэх хэрэгтэйг зарим гишүүд хэлж байна

УИХ үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэхээ шийдвэрлэх учиртай. Цэцийн шийдвэрийг хүлээж авбал хуулиа өөрчлөн засах учиртай юм.

ФЭЙСБҮҮК ШУУД