Улсын Их хурал

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу шинэ нам өнөөдөр зөвлөлийн хурлаа хийж саарал жагсаалтад орсон асуудалд нэн даруй арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардаж байгаагаа хэллээ.

Тухайлбал ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 60 орчим төгрөгөөр нэмэгдээд байгаа тул энэ асуудалд нэн даруй зохицуулалт хийх нь зүйтэй гэлээ. Харин манай улс саарал жагсаалтад багтсантай холбоотой УИХ-ын гишүүн Л.Болдыг зэвсэг наймаалах хэрэгт холбогдсон гэж ТЕГ-ын дарга асан Б.Хурц байнгын хороон дээр мэдэгдэж байсан нь нөлөөлсөн гэх мэдээлэл цахим орчинд цацагдах болсон. Энэ асуудлыг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин зохиомлоор явуулж үндэслэлгүй гүтгэж байгаа тул түүнийг шүүхэд өгөхөө мэдэгдлээ.