Гүржийн экс удирдагч Михаил Саакашвилиг дэмжигчид төрсөн өдрөөр нь нэгдэн жагсаал хийжээ

Улс төр

Гүржийн экс удирдагч Михаил Саакашвилиг дэмжигчид түүний төрсөн өдрөөр нэгдэн жагсаал хийжээ. Саакашвили 54 насныхаа төрсөн өдрийг хуулийн байгууллагад орон шоронд өнгөрүүлж байгаа ч түүнийг дэмжигчид тэмцлээ орхилгүй дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлсээр байна. 

Гүржийн экс ерөнхийлөгч Михаил Саакашвилиг дэмжигч улс төрийн сөрөг хүчний “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн”-ийхөн улс төрчийг суллах хүртэл өлсгөлөн суулт зарлажээ. Тэд улс төрийн суулт хийн, Саакашвилиг суллагдах хүртэл өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн байна.

Михаил Саакашвили өнгөрсөн 10-р сард эх орондоо эргэн ирснээсээ хойш хоригдож, улмаар өлсгөлөн зарлан бие нь ихэд доройтсон юм. Тэрээр 54 насны төрсөн өдрөө Гори дахь цэргийн эмнэлэгт угтсан байна. Саакашвили удаан хугацаагаар өлсгөлөн зарласнаас биеийн байдал нь муудаж, улмаар эмнэлэгт шилжин хэвтээд байгаа юм.