Цагаан хад суурьшлын бүсийг дотоодын цэргээр хамгаалуулна

Нийгэм

Цагаан хадны суурьшлын бүсэд халдварын нөхцөл байдал амаргүй байгаа тул дотоодын цэрэг гарган хамгаалуулах, хөл хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарлах арга хэмжээ авахаар болжээ.

Мөн тус бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийг түрээсийн журмаар лаборатори болгон ашиглахаар болсон гэж Зам тээврийн хөгжлийн сайд мэдэгдлээ.

Ингэснээр тээврийн жолооч нар дунд үүсээд байгаа шинжилгээний хариу зөрдөг асуудал шийдэгдэнэ гэж үзсэн байна.