Ерөнхийлөгч

Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн энэ өдөр төрийн гурван өндөрлөг их эзэн Чингис хааны хөшөөнд ёсолж, жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийллээ. Одоогийн улс орон оршин тогтнох, бэхжин хөгжих их зам тавилцсан түүхэн хүмүүст жил бүрийн энэ өдөр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм. Цэцэг өргөх ёслолд төрийн гурван өндөрлөгөөс гадна Улсын их хурлын гишүүд, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, иргэд оролцлоо.

ФЭЙСБҮҮК ШУУД