Ерөнхийлөгч

Атар газар эзэмшсний 60 жилийн ойн баярын хуралд тариаланч ногоочид цугаллаа. Өнөөдөр энэ салбарт 60 мянга гаруй иргэн ажиллаж, хөдөлмөрлөж байна. Өнгөрсөн 60 жилд Монголын газар тариалан хөгжиж атрын аянуудаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээнд хүрчээ. Тэгвэл дараагийн 60 жилд энэ салбар эрчимжүүлсэн газар тариаланд гол анхаарлаа хандуулахаар төлөвлөсөн байна. 

Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлсэн үгэндээ: Үндэсний аюулгүй Атрын аянуудад идэвх зүтгэлтэйгээр оролцож, тариалангийн ажилд хүч хөдөлмөр, залуу насны эрч хүчээ зориулан, ачааны хүндийг үүрч ирсэн манлайлагчдыг онцлоод, монгол улсад газар тариаланг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд цол, одон медаль хүртээлээ. 

Монгол Улсад газар тариаланг хөгжүүлэх, хүн ардыг эрүүл, цэвэр хүнсээр хангах үйлсэд онцгой гавьяа байгуулж, залуу хойч үедээ хөдөлмөрч хичээнгүй чанарын үлгэр дуурайлал үзүүлж байгаа Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их Шинэстэй” ХХК-ийн захирал, Монгол Улсын гавьяат механикжуулагч Сандагийн Ганболдод Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо, Сүхбаатарын одонгоор  шагналаа. Мөн Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон хүнс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээсэн юм. Аж үйлдвэрийн гавьяат ажилтнаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахмад ажилтан Жамцийн Дашдаваа, Гавьяат агрономичоор

  •  Хэнтий аймгийн Биндэр сумын “Амжилт” ХХК-ийн захирал Цэнджавын Аюурзана,
  • Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн ахмад ажилтан Сидийн Даваалхүмбэ,
  • Орхон аймгийн Улаантолгойн сангийн аж ахуйн ахмад ажилтан Ойдовын Дүгэрсүрэн,
  • Монголын тариаланчдын үндэсний хорооны Өвөрхангай аймгийн салбарын тэргүүн Дашзэвэгийн Лхагвабуд,
  • “Дэвшил трейд” ХХК-ийн ерөнхий захирал Дамдинсүрэнгийн Мөнхбаатар,
  • Сэлэнгэ аймгийн “Бүрэнтал” ХХК-ийн захирал Чойндонгийн Нямжав,
  • Сэлэнгэ аймгийн Бооцын тариа ХХК-ийн зөвлөх Сайнхүүгийн Санжсүрэн,
  • Завхан аймгийн Улиастай сумын ахмад тариаланч Галсанжамцын Цэрэн,

Гавьяат механикжуулагч цолоор Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйн ахмад ажилтан Сампилийн Сүхбаатар, “Гурван борхууд” ХХК-ийн трактор комбайнч Чилхаажавын Хүрэлтөмөр, Хэнтий аймгийн “Идэр-Онон” ХХК-ийн захирал Магваны Оюунжаргал нарыг шагнасан юм. Харин Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Монголын радиогийн сэтгүүлч Лханаагийн Мөнхтөр, Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор Төв аймгийн Атарын сангийн аж ахуйн ахмад ажилтан Сүрэнжавын Тамжид нарыг шагналаа. Мөн эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын дараах хүмүүст Төрийн одон медаль гардууллаа.