ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.08.15/ Наран ургах, шингэх 5:47-20:06

Зурхай

2021.08.15, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 7. НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САР. ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2021.08.15, Ням гараг

Наран ургах шингэх: 05.47-20.06

Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.