Ерөнхийлөгч
2019 онд "Чингис хаан" одон хүртэх эрхмийн нэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр 11:00 цагт олон нийтэд зарлахаар товложээ. Төрийн дээд-Тэргүүн зэргийн энэ одонг 2005 оноос хойш 11 хүн хүртээд байгаа юм. Өнгөрсөн жил энэ одонг хэн нэгэнд хүртээгээгүй өнжсөн билээ.
"Чингис хаан" одон хүртэж байсан эрхмүүд:

2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат

2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав

2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

2010 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди

2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл

2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном

2014 онд Нэрт эрдэмтэн, академич Х.Намсрай

2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо

2016 онд МУГЖ, Дуурийн дуулаач Г.Ариунбаатар

2017 онд Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр