Гэрэл зургийг Ш.Жаргалсайхан

Ерөнхийлөгч

Өнөөдөр төрийн ордонд шагналын хур бууж олны хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Олон түүхт ой давхцсан өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж төрийн дээд одон медаль гардууллаа.  Үүнээс онцлоход 40 жилийн түүхтэй Харанга хамтлагийн гитарчин Одсүрэнг МУУГЗ цолоор, бөмбөрчин Пүрэвдашийг МУГЖ цол тэмдэгээр шагналаа. Мөн тагтнаас унах гэж байсан бага насны хүүг аварсан цагдаагийн албан хаагч Отгонбаярыг шударга журам медалиар шагнажээ. 

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан олон жил эрхэлсэн ажилдаа манлайлж, үр бүтээлтэй ажилласан 20 эрхэмд МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Ерөнхийлөгчийн зарлигаар МУ-ын рок хөгжмийн загалмайлсан эцэг гэгддэг Харанга хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашд МУГЖ цол олгосон бол гитарчин Я.Одсүрэн УГЗ цол олголоо.

НАЙМАН ДАВХРААС УНАХ ГЭЖ БАЙСАН ХҮҮГ АВАРСАН Г. ОТГОНБАЯРЫГ ШУДАРГА ЖУРАМ МЕДАЛИАР ШАГНАЛАА

Мөн ерөнхийлөгчийн зарлигаар найман давхрын тагтнаас унах гэж байсан гурван настай хүүг аварч нэгэн айлд элэг бүтэн амьдрал бэлэглэсэн цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаярыг шударга журам медалиар шагнасан юм. Үүнээс гадна Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан хотын зам талбайг 35 жил цэвэрлэсэн талбайн мастер эмэгтэйд үйлчилгээний салбарын гавьяат ажилтан цол олголоо.
Энэ жил Монгол улсад геологийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байгаа. Тус салбараас өнөөдөр таван гавъяат төрөн гарч эрхэлсэн ажил улсдаа оруулсан хувь нэмрээ төр засгаараа үнэлүүлсэн юм. Төрийн дээд шагнал авсан эрхмүүдэд хандаж МУ-ын ерөнхийлөгч үг хэллээ.
Нийслэл хотын 380 жилийн ойн хүрээнд хот тохижилтын газрын хог тээврийн машины жолооч орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын машинист үйлчилгээний салбарын гавьяат ажилтан цол тэмдэгээр шагнууллаа. Ус сувгийн удирдах газрын бохирын шугамын засварчин зэрэг нийслэлийн ирэгдийн оршин суух тав тух амгалан байдлын төлөө салбартаа 30-аас дээш жил ажилласан эрхмүүдийг аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдэгээр шагнасан юм.

 

 

ФЭЙСБҮҮК ШУУД