Ерөнхийлөгч

Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр Содномдаржаа, Чимгээ нарыг гурван шатны шүүхээр шүүн тасалсан. Гэвч уг хэргийн материал маш нууцын зэрэглэлтэй байгаа учраас олон нийтэд ташаа мэдээлэл хүрч байна гэж өмгөөлөгч хуульч нар үзжээ.  Тиймээс хэргийг нууцын зэрэглэлээс гаргаж улс төрчид эрх мэдлээ ашиглан мэдээлэл олж олон нийтэд түгээж байгааг арилгахыг хүслээ. Энэ талаарх хүсэлтийг өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч, Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Баттулгад хүргүүлсэн байна. 

Ерөнхийлөгч Баттулгад хаягласан хүсэлтийг өнөөдөр Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны нэр бүхий 11 өмгөөлөгч “төрийн нууцад хамааруулсан эрүүгийн хэргүүдийг ил болгох талаар хүсэлтдээ дурьджээ.. Эдгээр өмгөөлөгчид нь Б. Содномдаржаа, Т. Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа Б. Хурц, Г. Эрдэнэбат  нарын 9 шүүгдэгчид  холбогдох эрүүгийн дугаартай хэрэгтэй өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Мэдээлэл хийсэн өмгөөлөгчид хэлэхдээ, дээрх Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэг нь гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. С. Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материал нь “маш нууц” зэрэглэлтэй. Өмгөөлөгчдийн хувьд өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалтай холбооотойгоор тэдгээрийг төрийн нууцаас гаргаж, ил болгох шаардлагатай гэжээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч биш нэр бүхий улс төрчид хэрхэн олж мэдсэн нь тодорхойгүй, хэргийн шүүх хурадааны явцад дурдагдсан зарим мэдээллийг өөрсдөдөө ашигтай байж болох хэсгүүдийг олон нийтэд удаа дараа задруулж байгаа нь төрийн нууц зэрэглэлтэй мэдээллийг хууль бусаар задруулж, үүний дараа Засгийн газрын тогтоолоор илж болгож, нөхөн залруулж байгааг хэллээ.

Мөн цаашид улс төрийн хувьд ашигтай гэж үзсэн тохиолдолд төрийн нууцыг задруулсаар байхыг үгүйсгэхгүй гэлээ.

Ийнхүү өмгөөлөгч нарын хувьд хууль тогтоомжийн хүрээнд хэргийн талаар мэдэх боломжгүй нөхцөл байдлыг далимдуулан нэр бүхий улс төрчид өөрсдийн улс төрийн нөлөө, боломжийг ашиглан бодит байдлыг гуйвуулсан мэдээлэл түгээж байгаа гэв. Энэ нь шүүгчдийн талаарх ташаа ойлголтыг нийгэмд дэврээж, тэдний эрх зүйн байдлыг дордуулж, иргэдийн зүгээс тэдгээрт ял оногдуулахыг шаардах байдлаар эрсдэл учруулж байна гэлээ. Тиймээс Монгол улсын ерөнхийлөгч Х. Баттулгад хүсэлт хүргүүлж үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, төрийн нууцад хамруулсан эрүүгийн хэргийн матералиудыг ил болгон, шийдвэрлэж өгөхийг хүсчээ.