Өмнөд Солонгост 5G сүлжээний татах хурд нь хамгийн өндөрт тооцогдож байна

Технологи-360

Интернэтийн хурд шалгагч Ооклагийн гаргасан тайланд, Өмнөд Солонгос судалгаанд хамрагдсан 128 орноос 5G сүлжээний татаж авах хурдаараа хамгийн хурдтай болох нь тогтоогджээ.

Тус вэбсайтад мэдээлснээр Солонгосын 5G сүлжээний татаж авах дундаж хурд гуравдугаар улиралд 516.15 Мегабит/сек  хүрч, хоёр дахь жилдээ дахин тэргүүлсэн хэвээр байна гэж дурджээ. Арабын Нэгдсэн Эмират улс хоёрдугаарт орж, Болгар улс удаалсан байна.