Зурхай

2020.05.07

ХОНЬ

Олон янзын ааш аягтай хүмүүсийн дунд зохион байгуулагч, эвлэрүүлэгч хийж магадгүй. Танд энэ нь нэг их төвөгтэй санагдахгүй. Шулуун шударга зантай гээд түүнийгээ хэтрүүлбэл эвтэй хүмүүс ч эвдрэлцэх магадлалтай тул аливаад тэнцвэрт байдлыг эрхэмлээрэй. Итгэл найдвараар өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ цэнэглэ.

ҮХЭР

Амьдралын эрч хүч дээгүүр, ямар ч саад бэрхшээл тулгарсан туучаад гарах сэтгэлийн тэнхээтэй байна. Ямар ч хэцүү ажил байсан ч өөрийн хүч хөдөлмөрөө харуулж чадахаар байна. Өрсөлдөгч байгууллагатай зарим нэг үл ойлголцолд хүрэх тул бэлэн байгаарай. Магадгүй ажил хэргийн харилцаа холбоо нь танд таатай сэтгэл ханамжийг авчрахгүй.

ХАМТАТГАХ

Харсан бүхэндээ нүд унагаж, хэрэгтэй хэрэггүй зүйлд мөнгөө үрэх хэрэггүй. Аль болох хэмнэлттэй байхыг хичээхгүй бол мөнгө төгрөгний асуудалд, санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Энэ төрлийн эрсдэлтэй ажилд хөрөнгө оруулах хэрэггүй. Хайр сэтгэлийн хувьд бүтэмжтэй байж удаан хүлээсэн хайраа олох болно. Та ганцаараа биш гэдгээ цаг бүрт мэдрэх болно.

МЭЛХИЙ

Олны дунд биеэ зөв авч явах нь таны эн тэргүүнд дагах ёстой соёлын нэг болно. Хэл ам хэрүүл шуугиантай газраас зайлсхий. Хэрэв үл таних хүнтэй ширүүн маргаан дэгдээвэл хар хэл ам нь эргээд танд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Ойр дотнын хүмүүсийн анхаарал халамжаас зугтах хэрэггүй. Тэдний зөвлөмж зөвлөгөөг аль болох анхааралтай сонсож дагаарай.

АРСЛАН

Хувийн амьдралд ямар нэгэн зүйл тохиолдоно. Та хүндлэл, бахархлыг зэрэг мэдэрнэ. Хойшлуулж орхисон бүхий л ажлаа эргэж бод, ямар нэгэн шийдвэр гаргах, хэн нэгэнд хүсэлт тавих зэрэгт таатай байх тул цаг алдалгүй энэ мөчийг ашиглаарай. Хэрэв та бүхий л зүйлд ул суурьтай, анхаарал болгоомжтой хандаж чадвал амжилт таныг дагах болно.

ОХИН

Багахан ашиг харсан ажилд олон хүнийг дагуулах хэрэггүй. Хүн бүрт тохирсон боломжийг олгох нь танд ч хэрэгтэй. Үйл ажиллагааныхаа цаг хүрээг тэлэхийг хүсэж санхүүгийн дэмжлэг хайж эхэлнэ. Сайтар төлөвлөөгүй ажил тань амжилт дагуулах нь ховор тул яаран шийдвэр гаргаж, эрсдэлтэй алхам хийхээс татгалзаарай. Таны хувьд эргэлзээ тээнэгэлзээ ихтэй байх болно.

ЖИНЛҮҮР

Ажилдаа бүтээлч, хөдөлмөрч хандаж ур чадвараараа бишрүүлнэ. Танд урт хугацаанд оролдоод чадахгүй байсан зүйлийг бүтээж салбартаа тэргүүлэх боломж олдоно. Залуус сонголтоо буруу хийснээс үүдэлтэй асуудал ундарч мэднэ. Үл ойлголцол, маргаанаа нам дуугаар, эв эетэйгээр богино хугацаанд шийдвэрлэж чадахгүй бол даамжирч нэлээд хурцадмал байдалд орж болзошгүй.

ХИЛЭНЦ

Ганцаар явж амжилтыг хөтөлж ирнэ гэж санахыг хэрэггүй. Бүхий л цаг хугацаанд таны ойр дотнын хүмүүс мөн хамтрагч нар байсаар ирсэн. Та хүч бололцоо хүрэхгүй асуудлыг заавал шийдвэрлэх гэсний хэрэггүй. Бусдын өмнө өөрийн байр сууриа тодорхой болгож үнэ цэнээ мэдрүүл. Залуус ирээдүйн төлөө хүчин чармайлт гаргаж тэмцэгч бай.

НУМ

Олон талаас тань таныг чиглэсэн сөрөг хандлагууд ирэх ч эерэг хандлага, тайван байдлынхаа хүчээр өөрөөсөө холдуулж чадна. Үйл явдлын өрнөл ямар байгаагаас шалтгаалан сэтгэл санааны байдал тань харьцангүй болно. Уур цухал нь таны сэтгэцэд ч нөлөөлөхөөр байж болзошгүй тул өөрөө өөртөө хяналттай байж эрүүл мэнддээ анхаараарай.

МАТАР

Ямар ч ажлыг барьж авахад итгэл төгс байж татгалзах хэрэггүй. Гэвч анхаарлаа цалгардуулж, хайнга хандах хэрэггүй. Танаас ихээхэн анхаарал болгоомж шаардах болно. Ойр дотнын хүмүүсийн таагүй харьцаа удаан үргэлжилбэл улам ярвигтай болж магадгүй. Хурц иртэй зүйл, мэснээс болгоомжил. Бүхий л зүйлд шийдэмгий хандаарай.

ХУМХ

Өөрийн асуудал, дутагдлынхаа талаар мөн ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар хэнд ч хамаагүй ярих хэрэггүй. Энэ нь таны амжилтаас хойш татаж, алдаа гаргах томоохон хүчин зүйл болох болно. Танилын хүрээ өргөн ч хэн нь хэн бэ гэдгээ сайтар мэдэх хэрэгтэй. Мөнгө санхүүгийн хувьд тогтвортой бус байна. Нэлээдгүй зарлага гарч болзошгүй. Ялихгүй зүйлээс болж тархиа ядраах хэрэггүй.

ЗАГАС

Нийтийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийн хувьд ачаалал ихтэй ажиллана. Ямар нэгэн үйл ажиллагаатай холбоотой таны ажлын цаг уртсаж ар гэртээ тавих анхаарал суларна. Худалдан авалт том жижгээс үл хамааран бага зэргийн алдагдалд хүргэж болзошгүй. Таны идэвхтэй байдал, харилцахад хялбар байдаг зэрэг нь түншүүдэд ихэд таалагдаж ажлыг амжилттай болгоход тусална.