Зурхай

2020.05.05 

Хонь

Таны сэтгэлд нийцсэн уулзалт сайхан яриа болно. Амьдарлын нарийн ширийн баялаг бүтээхийн тухайд нухацтай зөвлөлдөх, оюун ухааныхаа цар хүрээг тэлэх боломж тохионо. Хэдий ачаалал өндөр байх ч таны амьдарлын эрч хүч нилээд дээгүүр байх болно. Хэн нэгнийг санаандгүй гомдоохоос сэргийлж ухаантай байхыг зөвлөж байна

Үхэр

Та өөртөө хэт их ачаа үүрүүлж олон нийтийг хамарсан ажлыг шийдэх гэж зүтгэсний хэрэггүй. Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд түр хойшлуулж тохиромжтой үеийг хүлээх хэрэгтэй. Сэтгэлийн их хөдөлгөөн, онгироо зан хамтрагчтайгаа муудалцахад хүргэнэ. Толгой өвдсөн асуудлаас аль болох хол байхыг зөвлөж байна

Ихэр

Ажил хэргийн хувьд хөрөнгө оруулалт болон ихээхэн мөнгөтэй холбоотой ажил хэрэгт болгоомжтой ханд. Аливаа зүйлд тохирох цаг хугацааг хүлээх ашигтай. Томилолт болон аялал зугаалгаа түр хойшлуулах хэрэгтэй.  Хэрвээ гэрээсээ хол байгаа бол шинэ хэтийн төлөвлөгөө боловсруулахад тохиромжтой.

Мэлхий

Хэний ч бодож сэтгэж чадаагүй зүйлийг та зөвхөн өөрийн мэдрэмж сэтгэхүйгээр дүрсэлж бүтээж чадна. Уран бүтээлийн онгод хөглөгдсөн өрнөл явц түргэн гайхамшигай өдөр байна. Санхүүгийн хувьд таатай, их мөнгөний урсгалыг мэдэрч түүнээсээ их эрч хүч авна. Өнөөдөр эхлүүлсэн ажил хялбар бүтнэ

Арслан

Аливаа харилцааг буруу эхлүүлснээс эсвэл үг хэл таарамжгүй байснаас маргаан мэтгэлцээн өрнөнө. Үзэл бодлоо хамгаалах ямар нэг зүйл батлах гэснээр эрч хүчээ барна. Асуудлыг даамжруулвал нөхцөл байдал буруу эргэнэ. Эрүүл мэндийн асуудал үүсч болзошгүй тул аль болох тайван байхыг хичээ

Охин

Нэг оролдлогоор бүхнийг хийнэ гэж бат төлөвлөж зүтгэх нь нэг талдаа буруу. Хэн нэгэнд боломж олгож хамтран ажиллах талаар ярилцахыг хичээ. Санхүүгийн байдал сайжирсантай холбоотой их хэмжээний зарлага гаргахгүй байхыг зөвлөж байна. Нөхцөл байдал яаж эргэхийг мэдэхгүй ч одоогоор амьдрахгүй байхыг хичээх хэрэгтэй

Жинлүүр

Таны санаанд ч оромгүй хүнээс ажлын санал ирнэ. Саналыг хүлээж авбал энэ нь зөв шийдвэр байх болно. Та олон хүний нүдэнд ил байдаг бол муу үлгэр дууриал үзүүлэхгүй байхыг анхаар. Заавал хийх ёстой ажлаа төлөвлөж хийгээрэй

Хилэнц

Аливаа эхлүүлсэн ажил саадгүй эхний удаад амжилттай болно. Та өөрөөрөө бахархаж бардамнаж болзошгүй. Гэр бүлдээ төдийгүй ажлын хамт олондоо нэр хүндтэй тус дэмтэй байхыг эрмэлзэнэ. Мөнгө санхүүгийн асуудалд санаа зовох хэрэггүй. Амьдарлынхаа нарийн ширийнийг хүнд дэлгэх хэрэггүй. Дотны найз нөхөд байсан ч хэрэггүй. Та олонд магтагдаж сайшаал хүлээнэ

Нум

Сэтгэлээр унах, хямрах нь хэвийн үзэгдэл байх болно. Та ажил хэргийн болон хувийн харилцаанаас үүдэлтэй уналтад орно. Бууж өгөлгүй олон сайхан боломжуудыг олж харахыг хичээ. Аав ээждээ очиж хайр энхрийлэл хүртэхийг хүснэ. Өөрийгөө нялх хүүхэд шиг мэдэрнэ. Аливаа таагүй нөхцөл байдал удаан үргэлжлэхгүй

Матар

Эртний найзтайгаа уулзаж магадгүй. Удаан уулзаагүй нөхөр ажлын хамтрагчийн дүрээр уулзах нь таныг гайхшруулна. Чухал ажил, гэнэтийн мэдээ нэг хэсэгтээ таныг элдэв зүйл бодохгүй байхад тусална. Хийхээр зэхсэн ажлаа гүйцээж амжихааргүй бол дутуу орхихгүйн тулд барьж авах хэрэггүй. Хувийн амьдралдаа анхаар

Хумх

Үндсэн ажлаасаа гадна нэмэлт орлого олох сайхан боломжийг олж харна. Үүнийгээ ч ажил хэрэг болгоно. Шинэ салбарт их амжилт олно гэж эрт баярлах хэрэггүй. Хийж дадсан ажил юу юунаас илүү чухал гэдгийг сана. Өөрийн оюунлаг байдал, хурдтай сэтгэгч, манлайлах чадвар түншүүдэд тань таалагдана

Загас

Санхүүгийн уналтад орж болзошгүй. Таны төсөөлж байгаагүй төлөвлөгөөгүй уулзалт болно. Муу мэдээ сонсоно. Амьдралд гарч ирэх сайн муу бүхий л өөрчлөлтөд бэлэн байхыг зөвлөж байна. Нийтийн дунд мэдлэг дутсанаас эвгүй байдалд орж өдрийн турш эмзэг байна.