Иргэдийн амь эрсдэхээс сэргийлж ажиллахыг хотын дарга үүрэг болголоо

Нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр 532 тээврийн хэрэгсэл ашиглалтаас гарах тооцоо байгааг танилцууллаа. Хотын дарга Сангийн яам руу хүсэлт явуулж, Улаанбаатар хотын иргэдийн амь эрсдэхээс сэргийлж, энэ асуудлыг шийдэхийг үүрэг болгов. 

Нийтийн тээврийн үйлчилгээний 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 112 автобус, троллейбусны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдлыг шалгаж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн техникийн байдал, аюулгүй ажиллагааг хэрхэн хангах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллав. Түүнчлэн дөрвөн удаагийн давтамжтайгаар  зургаан автомашин 36 удаагийн рейсээр  урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг хийлээ. Мөн автобусны 329 буудалд хөөстэй угаалга хийжээ.

Мөн өнөөдрөөс 37 чиглэлд сургуулийн 37 автобус үйлчилгээнд явж эхэлсэн байна.