Цаг агаар

 

2022 оны 11 дүгээр сарын 24, 25-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 27-28-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цас багатай нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, 11 дүгээр сарын 28-наас эхлэн 12 дугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -42...-47 градус, өдөртөө -29...-34 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -24...-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Архангайн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр их цас орж, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Дэлгэрэнгүй ...

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Дэлгэрэнгүй ...

Бусад Мэдээ ...