ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.05.02/ Наран ургах, шингэх 5:33-20:06

Зурхай
2021.05.02, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 21. ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САР. ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААН НОХОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2021.05.02, Ням гараг
Наран ургах шингэх: 05:33-20:06
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.