Барак Обамагийн Hyperdunks пүүзийг дуудлагаар худалдана

Энтертэйнмент

Олон улсын Сотбис дуудлага худалдаа нэр алдартай хүмүүсийн эдэлж хэрэглэж явсан спорт гутал, пүүзний төрөлжсөн онлайн худалдаа зохион байгуулж байна. Сотбис дуудлага худалдаа энэ удаад спорт гутал пүүз дагнан үнэ хаялцуулж, онлайн худалдаа 5-р сарын 12-ныг хүртэл үргэлжлэх юм.

Дуудлага худалдаагаар оруулж байгаа лотуудаас АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн пүүзийг онцолж байна. Экс ерөнхийлөгчид зориулж спорт хувцас хэрэглэлийн NIKE компани 44 гэсэн дугаартай пүүз хийж өгч байжээ.

Барак Обамагийн Hyperdunks загварын пүүзийг Nike компани 2009 онд түүнд зориулан бүтээсэн юм. Пүүзний хэлэн дээр мөн урд хэсэгт Обамагийн 44 дэх ерөнхийлөгч гэдгийг нь онцлон 44-ийн тоо тавьж өгчээ. Америкийн экс ерөнхийлөгч сагсан бөмбөгийн спортод ихэд дуртай учраас Обамад зориулан сагсны пүүз хийж өгсөн байна. Энэ пүүзийг Сотбис дуудлага худалдааны ордон 25 мянган доллараас эхлэн үнэ хаялцуулан зарах юм. Сотбисын худалдаа хариуцсан захирал Брам Вахтерын ярьснаар Барак Обамагийн пүүз 12 жилийн настай ч маш сайн чанартай байгаа гэнэ.