Эрүүл мэнд

Иргэдийн хэлж заншснаар хоолойны мах буюу гүйлсэн булчирхайн өрөвсөл хүүхэд багачуудын элбэг тохиолдох болжээ. Хүйтний улиралд өвчлөл нэмэгддэг байсан бол одоо жилийн дөрвөн улиралд асуудал дагуулах болсныг эмч нар хэлж байна. Хоолйны өвчин хүндэрвэл зүрх, үе мөч зэрэгт нөлөөлж, насан туршийн эмгэгтэй болох магадлал өндөр юм.  

Хүн бүр хоолой өвдөж, идээллээ гэж ярьдаг ч өлөн шээс, давстай усаар зайлахаас өөр арга хэмжээ авахгүй байх тохиолдол элбэг. Гэтэл энэ нь олон өвчний эх үүсвэр болдогийг мэргэжлийн эмч хэлж байна. Хоолой идээлэх буюу гүйлсэн булчирхайн өвчлөл иргэдийн дунд ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд нэмэгдсэн байна. Хэрвээ таны хоолой жилд 2-3 удаа идээлж өвддөг бол мэргэжлийн эмчид хандан дараагийн арга хэмжээг яаралтай авах шаардлагатайг эмч зөвлөж байна.

Хоолой идээлсэн тохиолдолд давстай усаар зайлж болохгүйг эмч сануулж байна. Мөн иргэд дур мэдэн өлөн шээсээр зайлдаг. Энэ бол шинжлэх ухаанаас батлагдсан зүйл байхгүй учраас илүү хүндрэл, эрсдэл үүсгэж болохыг хэлж байна.  Хүйтний улиралтай зэрэгцэн гүйлсэн булчирхайн үрэвслээр өвчлөх нь их байсан бол жилийн дөрвөн улирал хамаарахгүй өвчилж байгааг эмч онцоллоо.  

Гүйлсэн булчирхайн үрэвсэл хүндэрснээр мэс засал хийлгэх шаардлагатай. Эцсийн арга хэмжээг авахгүй явснаар зүрхний гажиг үүсэх, үе мөч өвдөх зэрэг аюул их болохыг мэргэжлийн эмч санууллаа. Хоолой өвдөх шинж тэмдэг эхэлсэн л бол заавал эмчид хандах хэрэгтэйг анхааруулж байна.