II Элизабет сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд анх удаагаа парламентын чуулганыг нээсэнгүй

Улс төр

Их Британийн хатан хаан 2-р Элизабет улсынхаа парламентын танхимын чуулганы нээлтэд зориулан жил бүр улс орны нөхцөл байдлын талаар илгээлт мэдэгдэл хийдэг уламжлалтай.

Тэгвэл энэ жил хатан хаан эрүүл мэндийн шалтгаанаар сүүлийн хагас зуун жилд анх удаа улсынхаа парламентад хандалгүй өнжиж, өөрийн том хүү хунтайж Чарльз эрх үүргээ шилжүүлсэн байна. 

Их Британийн хунтайж Чарльз хатан эхийнхээ оронд анх удаа улсынхаа парламент болон лордуудын танхимд хандан улс орны байр байдлын талаар уламжлалт илгээлт мэдэгдэл хийлээ. Энэ өдөр Вестминстерын ордонд Уэльсийн хунтайж Чарльз хатны нэрийн өмнөөс улсынхаа парламентад хандан илгээлт мэдэгдлийг танилцуулсан юм. Түүнд дэргэд хунтайжийн гэргий Камилла, мөн том хүү- Их Британийн үе залгамжилсан ханхүү Уильям нар байлцжээ. Түүнчлэн Вестминтерын ордны индэрт хатан хааны титмийг залсан байна. Улс орны өнөөгийн байр байдлын талаар мэдэгдэхдээ хунтайж Чарльз цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдлыг сэргээх нь чухал байгааг тэмдэглэжээ. Түүнчлэн Их Британийн засгийн газар Украины дайн тулаанд анхаарал хандуулж, газар нутаг эрх чөлөөгөө хамгаалахад нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ даян дэлхийд ардчилал, эрх чөлөөг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй оролцохоо илэрхийлсэн байна.