Эрүүл мэнд

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил эхэллээ. Тун удахгүй 50 ортой хүүхдийн шинэ эмнэлэг сүндэрлэх юм. Ингэснээр дүүргийн эмнэлгүүдийн ачаалал 20 хувиар буурч, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ улам чанаржина гэж тооцоолж байна. Шинэ эмнэлгийн шавыг өнөөдөр тавилаа.

УХТЭ-ийн хүүхдийн эмнэлэг 12 ортой. Энэ тоог нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах үүднээс шинээр эмнэлэг барихаар болж шаваа тавилаа. Ёслолын арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Цай Вэньруй нар оролцсон юм.

Эмнэлэг ашиглалтад орсноор дүүргийн эмнэлгүүдийн ачаалал 20 хувиар буурна.