Шинийн 8, 15-ны дотор засал хийлгэхээр Гандантэгчэнлин хийдийг зорих иргэд нэмэгджээ 

Нийгэм

Сар шинэ гарсны дараа иргэд засал номоо хийлгэдэг уламжлалтай. Шинийн 15-ны дотор багтаавал илүү сайн гэж үздэг учраас гандан хийдүүд хүний хөлд дарагдаад байна. Энэ жил бар болон гахай жилтэнгүүд онцгой засалтай гэдгийг лам хуврагууд хэллээ.

Бурхан багш шинийн 1-15-ны хооронд номын хүрд эргүүлсэн буюу их номлол үйлдсэн хэмээн үздэг тул сүсэгтэн олон шинийн найман, 15-ны дотор амжиж засал хийлгэхийг чухалчилдаг.

1986 оны бар, 1995 оны гахай жилтнүүд онцгой засалтай 

Усан бар жилийн тухайд 1986 оны бар, 1995 оны гахай жилтнүүд онцгой засалтай гэж зурхайн зурлагад буусан. Шинийн 8, 15-ны дотор амжиж засал хийлгэхээр Гандантэгчинлэн хийдийг зорих иргэд нэмэгдсэн байна.

Усан бар жилд бар жилтнүүдийн жил орж байгаа. Тиймээс заслаа хийлгэх шаардлагатай. Мөн суудал өнцөгдсний заслыг заавах хийлгэх учиртайг хэлж байна.

Бар, морь, нохой жилтнүүд ивээлийн засал хийлгэхийг лам айлдаж байна. Ивээл жил нь сайн хэдий ч хийморь доройтох нас нь таарч байгаа учраас барцадтай байдаг байна.