Дани Улс 2-р сараас эрүүл ахуйн дүрэм журмаа сулруулна

Ковид-19 /дэлхий/

Дани Улс ЕХ-ны улс орнуудаас коронавируст халдвартай холбоотой бүхий л хязгаарлалт, эрүүл ахуйн, халдвар хамгааллын дүрэм журмаа бүгдийг нь цуцалж байгаа анхны улс орон боллоо. 

Данийн Ерөнхий сайд Метте Фредериксены мэдээлж байгаагаар ирэх 2-р сараас эхлэн Дани улс COVID-19 коронавирусийг нийгэмд аюултай өвчний жагсаалтаас хасч байгаа юм. Копенгагены албаны мэдээлэлд энэ талаар дурьдаж, иргэдээ эргээд энгийн, жирийн, айдасгүй амьдралдаа шилжиж байгаад баяр хүргэжээ. Дани улс өнгөрсөн 12-р сард цар тахлын халдвар ид дэгдэж байх үед локдаун зарлаж, сургууль албан байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлан, хүн амаа яаралтай бустер вакцинд хамруулсан юм. Өнөөдөр энэ улсын нийт иргэдийн 80% нь хоёр тун вакцинд, 60% нь гурван тун вакцинд хамрагдаад байна.