Эрүүл мэнд

Эрүүл мэндийн байгууллагуудад Коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үүднээс нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсээр байна. Өмнө нь ХӨСҮТ, УНТЭ, УХТЭ зэрэг гуравдугаар шатлалын болон зарим аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч тоног төхөөрөмжийг өгсөн. Харин энэ удаад 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд зургаан нэр төрлийн тоног төхөөрөмж өглөө.