Брюссель хотноо байрлах ЕХ-ны парламентын ордны дэргэдэх туг далбааг бөхийлгөжээ

Улс төр

Бельгийн нийслэл Брюссель хотноо байрлах ЕХ-ны парламентын ордны дэргэдэх туг далбааг бөхийлгөжээ. ЕХ-ны захиргааны байранд Европарламентын тэргүүн Давид Сассоли таалал төгссөнтэй холбогдуулан түүнд ийнхүү хүндэтгэл үзүүлж байгаа юм. 

Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Сассолийн дурсгалыг хүндэтгэн түүний төрөлх хэл болох итали хэлээр эмнэлэг илэрхийлэн мэдэгдэн хийж хүндэтгэл үзүүлжээ. Түүнчлэн Европарламентын улс төрийн фракцийн төлөөлөгчид Давид Сассоле таалал төгссөнд харамсан гашуудаж байгаагаа илэрхийлэн, гэр бүлд нь эмгэнэл илэрхийлсэн байна.

Европарламентын тэргүүнээр 2019 онд сонгогдон ажиллаж байсан Давид Сассоле 1956 онд Италийн Флоренцид мэндэлжээ. Тэрээр орон нутгийн их сургуульд улс төр судлалаар суралцан, 30-аад жил сэтгүүлчээр ажилласан юм.

2009 онд Давид Сассоли Италийн Ардчилсан намаас Европарламентын гишүүнээр сонгогдсон байна. Улмаар 63 насандаа ЕХ-ны хууль боловсруулах дээд байгууллагыг тэргүүлэн ажиллах болжээ. Түүний бүрэн эрхийн хугацаа энэ сарын сүүлээр дуусах ёстой байсан ч Сассоли өвчний учир хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.