Эрүүл мэнд

Тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван зорчигчоос Ковид-19 илэрсэн. БНСУ-аас ирсэн хоёр зорчигчийн хувьд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байсан байна. Иргэдийг тусгай үүргийн онгоцоор авчрахдаа амны хаалт зүүх, бусадтай ярилцахгүй байхыг сануулсан. Мөн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд зорчигчдын биеийн байдлыг хянаж явсан. Иймд тархвар судлалын эрсдэлд бага гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.