Албани Улсад энэ амралтын өдрүүдэд иргэдийн өргөн хүрээний жагсаал цуглаан болжээ

Үйл явдал

Албани улсад энэ амралтын өдрүүдэд иргэдийн өргөн хүрээний жагсаал цуглаан болжээ. Албанийн жагсагчид улсынхаа Ардчилсан намын төв штабын барилгыг булаан эзэлсэн байна. 

Албанийн сөрөг хүчний гол нам хүчин болох Ардчилсан намын байрыг жагсагчдаас чөлөөлөхийн тулд хууль хүчний байгууллагууд оролцоход хүрчээ. Хямрал Ардчилсан намын удирдлагуудын хооронд үүссэн зөрчил маргаанаас үүдэлтэйгээр дэгдсэн байна. Ардчилсан нам ийнхүү дотроо хагаралдсан нь олныг хамарсан жагсаал цуглаан дэгдэхэд хүргэжээ.

Намын дарга асан Сали Бериша өөрийг нь дэмжигчдэд хандан намын одоогийн дарга Люльзим Башуг ерөнхий сайд Эри Рамагийн гар хөл бологч гэж нэрлэн, түүнийг буулгахад уриалжээ. Энэхүү уриалгын дагуу сөрөг хүчний намыг дэмжигчид гудамж талбайдаа гарч жагсан, улмаар намын байрыг булаан эзэлжээ.