Гэр хорооллын 141,968 өрхийн 38 хувь нь стандартын зуухтай байна

Нийгэм

Сүүлийн 2 жилд стандартын шаардлага хангасан  зуухны захиалга аваагүй 10-аад компани байна. 

Өнгөрсөн сард гэр хорооллын 141,968 өрхийн зуухыг тоолоход 54,319 нь стандартын зуухтай байсан байна. Өнгөрсөн жил 52,595 стандартын зуухтай байсан бол 2020 онд 26,000, 2019 онд 45,000-аар цөөрсөөр байна.

Жил бүр 25000 иргэнээр бүл нэмж байгаа энэ хотод стандарт зуухны борлуулалт бүрэн зогссон. 

Энгийн уламжлалт зууханд гал түлж байгаа айлуудаас угаарын хийн дуудлага их ирдэг.

ШУУД ҮЗЭХ