Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийн нөөц хангалттай байна 

Нийгэм

Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийн нөөц хангалттай байна.

Иргэд утааны үнэр, тортог өөрчлөгдсөн болохыг олон нийтийн сүлжээнд бичих болсон. Тогтож байгаа тортог нь тослог, утаа нь хоолой гашуун оргиулж, амьсгалын эрхтэн цочроож байгааг хэлж байгаа юм. Үүнийг иргэд хил хааснаас шалтгаалан шахмал түлшний түүхий эд хомсдож, найрлагад өөрчлөлт орсон гэж хардаж байгаа юм.

Өнгөрсөн 11 сараас эхлэн хил хаагдсан нь манай улсыг олон төрлийн түүхий эд  материалын хомсдолд оруулахад хүргэсэн. Гэр хорооллын айл өрхийн гол хэрэглээ болсон сайжруулсан шахмал түлшний найрлагад ямар нэгэн өөрчлөлт ороогүй, барьцалдуулагчийн нөөц хангалттай байгааг Таван толгой түлш компаниас мэдэгдлээ. 

Хил хаагдснаас үүдэн сайжруулсан шахмал түлшний шуудай хомсдож эхэлсэн. Үүнийг Таван толгой түлш компани иргэдээс шуудайг эргүүлэн авах байдлаар шийдсэн байна.

Тиймээс савалгааны асуудал шийдэгдсэн гэдгийг хэлж байна.  12 дугаар сард PM2.5 бохирдлын өдрийн дундаж хэмжээ нэг шоо метрт 687 микрограм хүрч байгаа нь ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүй төвшнөөс 27 дахин их байгаа юм.