Казахстаны үймээний үеэр 18 хүн амиа алдаж, 748 хүн гэмтэж бэртэн, 2,300-аад хүн баривчлан саатууллаа

Үйл явдал

Казахстанд шинэ оны дараа шингэрүүлсэн түлшний үнийг дахин нэмснийг эсэргүүцэн энэ улсын иргэд гудамж талбайдаа гарч жагсаал цуглаан өрнүүлсэн юм. 

Иргэд автомашины түлшинд хэрэглэдэг шингэрүүлсэн нефтийн хийн үнийг хоёр дахин нэмсэн төр засгийнхаа шийдвэрийг эсэргүүцэн жагсч, улмаар олныг хамарсан эмх замбараагүй байдал болон хувирчээ. 

Казахстаны баруун хэсэгт дэгдсэн иргэдийн үймээн самуун улс орныг хамарсан эмх замбараагүй байдал болон өргөжин тэлж, улмаар Казахстаны засгийн газар огцроход хүргэсэн юм.Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев 1-р сарын 5-ны өдөр Засгийн газраа огцруулж, хийн үнийг бууруулах амлалт өгсөн хэдий ч Казахтаны хотуудад эсэргүүцлийн жагсаал үргэлжлэн хүрээгээ тэлсээр байжээ. Казахстаны нийслэл хот байсан Алматы хотод олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсч, жагсагчид хотын гудамж талбайд гарч жагсаал цуглаан хийхийн зэрэгцээ дээрэм тонуул хийн, цагдаа хүчнийхний эсрэг хүч түрэмгийлэн дайрч байжээ. Жагсагчид Алматы хотын захиргааны байр луу дайрч орон, галдан шатааж үймүүлсний зэрэгцээ мөн хотын гудамжинд эмх замбараагүй байдал дэгдээн дэлгүүр хоршоо, банкийг дээрэмдэн тоносон байна. Казахстаны дотоод хэргийн яамнаас мэдээлж байгаагаар улс оронд нь дэгдсэн үймээний улмаас цагдаа хүчний 18 ажилтан амиа алдаж, 750 гаруй хүн мөргөлдөөний үеэр гэмтэж бэртэн, эмх замбараагүй байдлын үеэр 2,300-аад хүнийг баривчлан саатуулжээ.