АНУ-д сүүлийн нэг хоногт цар тахлын сая гаруй тохиолдол бүртгэгджээ

Ковид-19 /дэлхий/

АНУ-д COVID-19 коронавируст халдварын тохиолдол өсч, сүүлийн нэг хоногт нэг сая халдвар бүртгэгджээ. 

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд коронавирусний 293 сая халдвар бүртгэгдэн, 5 сая 470 мянган хүн нас барсан талаар ДЭМБ-ын мэдээлэлд дурьджээ. 

Америкт сүүлийн 24 цагт цар тахлын нэг сая халдвар бүртгэгдсэн талаар Жон Хопкинсын их сургуулиас мэдээлсэн байна. Энэ нь нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болж Америкийн төдийгүй дэлхийн хамгийн өндөр сөрөг үзүүлэлт болжээ. Коронавирусний халдвар ийнхүү нэмэгдсэнийг мэргэжилтнүүд цар тахлын омикрон хувилбартай холбон тайлбарлаж байна. Хэдийгээр омикрон вирусний халдварын тохиолдол өндөр байгаа ч эмнэлэгт хандах, коронавирусний халдвар нь хүндэрсэн иргэдийн тоо цөөн байгааг мөн тэмдэглэж байна.