Эрүүл мэнд

Италиас гадна COVID-19-ийн халдварын дэгдэлтээс шалтгаалан Франц, Англи, Герман зэрэг улс орнуудад мөн онцгой байдал тогтоож болзошгүй байна. Францад бүх шатны боловсролын байгууллагуудыг хааж, нийтийн тээвэр, олон нийтийн газруудаар амны хаалтгүй явахыг хориглоод байгаа юм.

COVID-19-ийн халдвар Европ тивийн улс орнуудад Италиар дамжин хоромхон хугацаанд тархсан. Европын ихэнх улс орнуудад агаараар зорчин явах урсгалд хяналт тавьж, вирусын халдварт өвчний дэгдэлт өндөр байгаа улс орнуудаас нислэг хүлээн авахгүй байгаан дээр улс хоорондын галт тэрэг, авто тээвэрт тавих хяналтаа мөн чангатгаад байна. 

Түүнчлэн дээрх орнуудаас гадна Ойрхи Дорнод, Ази тивийн зарим улс орнуудад нэмэлт хязгаарлалт тавьж, онцгой байдлын дэглэм үйлчилж эхлээд байна. Тухайлбал Египт, Энэтхэг, Иран, Ирак, Ливан, Балба, Пакистан, Филиппин, Өмнөд Солонгос, Шри Ланк, Сири болон Тайланд зэрэг оронд нэмэлт арга хэмжээ авч, иргэдийг шаардлагатай бол тусгаарлах, карантин тогтоох зэрэг арга хэмжээнүүдийг авч байгаа юм.